Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, ДЗМОУБ-ын “Бор-өндөр-2” ОНХХ-тэй хамтран Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Баян-Адрага,  Биндэр сумд болон Хурх тосгоны ЕБС-ын өсвөрийн аврагч клубын хүүхдүүдийн дунд “Өсвөрийн аврагч-2016” хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 05-р сарын 18-нд  Хэнтий аймгийн Баян-Адрага суманд зохион явууллаа.

          Тэмцээнд нийт 5 багийн 35 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцож асуулт хариулт, нэрвэгдэгчийг аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж, 1,5 км-ийн гүйлт,  дүүжинд суниах, аврах олс уях  гэсэн 6 төрлөөр өрсөлдөнөөс тэмцээний нийлбэр дүнгээр Баян-Адрага сумын баг тамирчид  1-р  байр, Баян-Овоо сумын баг тамирчид 2-р байр ,  Батширээт сумын баг  тамирчид 3-р байр  эзэллээ.

Тэмцээнд оролцогч багуудын ур чадвар  жил ирэх тусам нэмэгдэж, багууд бэлтгэлээ сайн хангаж оролцож байгаа талаар тэмцээний  ерөнхий шүүгч ОБГ-ын ГХУХ-ын  ахлах байцаагч онцгой байдлын ахмад Р.Батсайхан дурдсан юм.