Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339, 340,  2017 оны 67 дугаар тогтоол, Шадар сайдын баталсан удирдаж, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2/469 албан бичгийг хэрэгжүүлэх, газар хөдлөлтийн  аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Аймгийн Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Говь-Алтай ОНХ-тэй хамтран “Газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө яаж хамгаалах, бусдад хэрхэн туслах бэ” сэдвээр ерөнхий боловсролын 1, 3, 4, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн дунд ангийн 200 сурагчдад 12 цагийн танхимын сургалтыг зохион байгуулсан.