Сумдын удирдах бүрэлдэхүүний сургалтыг 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудал, “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөрлөг”, “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-ийг цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан зохион байгуулахыг тус тус үүрэг чиглэл өгсөн. Сургалтад 18 сумын 54 удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа.