Ажилтан, алба хаагчдад зориулсан сургалт нь гамшиг, гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар, дадлыг эзэмшүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоо, эмнэлгийн яаралтай тусламж иртэл анхны тусламж үзүүлэхэд анхаарч хөтөлбөрт тусгалаа.

Мөн Гамшгаас хамгаалах Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын талаарх ойлголт, мэдлэгийг сайтар тайлбарлан ойлгуулж, Тухайн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, шинэчлэн боловсруулахад ажилтан, алба хаагчдын үүрэг оролцоо, чиг үүргийг ойлгуулан таниулж ажиллалаа.

Сургалтанд Алтанбулаг, Баянхангай, Аргалант сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагч , Хустайн байгалийн Цогцолборт газрын болон нийт 23 ажилтан албан хаагчдад Гамшиг, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  тухай, гамшгийн эрсдэлийг бууруулах арга зам, амилуулах суурь тусламж, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, байгууллагын гамшгаас хамгаалах ажиллагаанд ажилтан, алба хаагчдын оролцоо, гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвийн хүрээнд 6 цагийн танхимын сургалт, дадлага явууллаа.