Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр хийгдэх ажлын удирдамжийн дагуу хэлтсийн дарга хурандаа А.Батмөнх удирдамж, төлөвлөгөөний дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах, 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 22-ны хооронд Баянгол дүүргийн Барс, Баянгол зах, Хороолол зах, Өргөө кино театр, Номин их дэлгүүр, Хар хорин зах мөн хүн ихээр цуглардаг автобусны эцсийн зогсоолоор ард иргэдэд   гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион  явууллаа.

Нэгдсэн арга хэмжээний ажлын хүрээнд удирдамж, төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулан 4500 хүнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан.

            Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн гал түймрийн тоог өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 12%-иар буурсан үзүүлэлттэй байна.