Аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Гамшгаас хамгаалах сургалтуудыг зохион байгуулж  хөрөнгө гаргах тухай А/125 тоот захирамжын дагуу Баянцагаан суманд 2016 оны 05 дугаар сарын 12 ноос 13-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг  Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран байгууллаа.

             Сургалтын үеээр сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнд 4 цагийн, Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургуулийн дотуур байрны 30 сурагчид 2 цагийн танхимын сургалт тус тус зохион байгуулж, Гамшгаас хамгаалах командын түр штабааас 5 удаа “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж бэлэн байдлын үзлэг явуулж, төлөвлөгөөний дагуу Гамшгийн цагийн байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгч, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах хор уршгийг арилгах талаар үүрэг чиглэл өгч дадлага сургууль хийж ажиллахад мэргэжлийн ангийн 66 томилгоот бүрэлдэхүүн бүрэн хамрагдаж 20 гаруй иргэд, 80 гаруй сурагчид хамрагдлаа.