Нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн  онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах аврах 10-р анги , Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх тактикын сургалтыг МҮОНРТ-ын 600 студид гал түймэр гарсан үед хэрхэн ажиллах сэдвээр  зохион байгууллаа. Сургалтанд МҮОНРТ-ын ажилтан албан хаагчид нийт 62 хүн оролцсон байна. Тус сургалтаар угаартсан болон түлэгдсэн хүнд анхы тусламж үзүүлэх, онцгой байдлын байгууллагаас обьектийн галыг унтраах, барилгын өндөр давхараас авто механик, шат ашиглан аврах үйл ажиллагаа зохион байгуулах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах зэрэг дадлага сургуулийг хамтарч явууллаа. Мөн сургуулилтын үеэр онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа авто машин техник, багаж хэрэгслийг танилцуулав.