Аймгийн Засаг даргын 2016 оны А/111 дүгээр захирамж, Онцгой байдлын газрын дарга аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу гамшгаас хамгаалах  команд штабын сургуулийг Дэлгэрхаан суманд 04 дүгээр сарын 17-18, Баян-Адрага суманд 04 дүгээр сарын 21-22, Бор-Өндөр суманд 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуультай холбогдуулан Онцгой байдлын газраас удирдамж, зааврыг хүргүүлж  сум тус бүрт 3 албан хаагчийг томилон бэлтгэл ажлыг хангуулав.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг “Яаралтай цуглар” дохиогоор эхлүүлж бүрэлдэхүүний хувийн бэлтгэл, аранзны бүрдэл, гамшигтай тэмцэх техник багаж хэрэгслийг шалгаж “Хүчтэй цасан шуурга”, “Ой хээрийн түймэр”, “Мал амьтны гоц халдварт өвчин”-ний цагийн байдлаар даалгавар өгсөн бөгөөд  Дэлгэрхаан суманд астрономын 22 цаг, оперативын 198 цаг, Баян-Адрага суманд астрономын 18 цаг, оперативын 144 цаг, Бор-Өндөр суманд астрономын 22 цаг, оперативын 192 цагийн штабын дадлага сургуулийг тус тус хийлээ.

Дээрх команд штабын сургуульд Дэлгэрхаан сумаас 111 хүн, Баян-Адрага сумаас 121 хүн, Бор-Өндөр сумаас  253 хүн тус тус оролцлоо.

Бор-Өндөрт суманд хийгдсэн команд штабын сургуульд  ОБЕГ-ын харьяа уул уурхайн аврах анги,  Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Аврах албатай  хамтран уурхайн гүний осолд аврах ажиллагаа явуулах үзүүлэх сургуулийг гүйцэтгэсэн байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулиар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, орон тооны бус штабын албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох  үеийн мэдлэг, дадлагыг олгохын зэрэгцээ, сумын гамшигтай тэмцэх чадамжийг дээшлүүлж бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад голлон анхаарч ажиллалаа.