Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх зорилт” –ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-8”, “Эх орон-16” хөтөлбөрүүдийг зохион байгууллаа.

Тэмцээнд баянгол дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн 10-11 дүгээр ангийн 550 сурагчид оролцсон.

Тэмцээнийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд хөгжлийн төв, Цэргийн штаб, Цагдаагийн 1,2 хэлтэс, Замын цагдаагын тасаг, Улаанзагалмайн хороо, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Скаутын холбоо хамтран зохион байгууллаа.

Тэмцээнийг 6 өртөөгөөр хүүхдүүдийг аялуулж авхаалж самбаа, хурд хүч, бие бялдар, оюун ухаанаар нь өрсөлдүүлсэн.

 

            Нэгдүгээр байранд ерөнхий боловсролын Монгени сургууль /Цом, өргөжлөл, мөнгөн шагнал/

            Хоёрдугаар байранд  ерөнхй боловсролын 38 дугаар сургууль /Өргөмжлөл, мөнгөн шагнал/

            Гуравдугаар байранд ерөнхий боловсролын 47 дугаар сургууль / Өргөмжлөл, мөнгөн шагнал /

            Тусгай байранд ерөнхий боловсролын 93 дугаар сургууль /Өргөмжлөл, мөнгөн шагнал/-аар шагнагдлаа.