Аймгийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” сарын аяны хүрээнд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд 5-н өдрийн туршид эмнэлгийн анхан шатны тусламжийн хичээлийг онол дадлага дээр тулгуурлан 15 цагийн сургалтыг хамтран зохион байгууллаа. Улаан загалмай хорооноос орж байгаа энэ сургалтын зорилго нь гамшиг ослын үед иргэд, нэрвэгдэгсэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй болгох, гэнэтийн осол авар, гамшиг тохиолдсон үед хамгийн түрүүнд очиж хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах чадвартай болгох ач холбогдолтой сургалт боллоо. Сургалтанд нийт 60 гаруй албан хаагчид оролцлоо.

Мэдээг түгээх: