Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний дунд зохиогдох спортын арга хэмжээний хөтөлбөрийн дагуу ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг ГТУА 27-р ангийн 4-р салаанаас амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний нээлтийн ажиллагааг нээж Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г.Нэргүй тамирчидад амжилт хүсэж тэмцээнийг эхлүүллээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 26 тамирчин оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдлөө. 
Тэмцээнд: 1-р байранд: ГТУА 27-р ангийн 3-р салаа
2-р байранд: ГТУА 27-р ангийн 4-р салаа
3-р байранд: ГТУА 27-р ангийн 2-р салаа хүрэл медаль авч тус тус шалгарлаа.

Мэдээг түгээх: