Монгол улсын Засгийн газрын 3 дугаар тогтоолоор 2016 оныг 'Антибиотгүй Цэс Хэрэглэгчийн жил'- 'Хэрэглэгчийн хөгжил' болгон зарласантай холбогдуулан Орхон аймгийн засаг даргын тамгын газар, Хууль зүйн хэлтэстэй хамтран аймгийн  Даваат, Шанд багуудын иргэдэд ”Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” “Ой хээрийн гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” зэрэг  13 төрлийн ном гарын авлага, сэрэмжлүүлэг бүхий 58 ширхэг санамж,  тараах материал зөвлөмж өгч ажиллалаа.  Уг өдөрлөгийн үеэр Гал унтраах аврах 81 дүгээр ангийн захирагч онцгой байдлын хошууч Ж.Буян-Эрдэнэ Гамшгаас хамгаалах тухай хууль, иргэд аж ахуй нэгжүүдийн эрх үүргүүд, болон хаврын хуурайшилтын  улирал эхэлсэнтэй холбогдуулан Ой хээрийн болон ОбЬектын гал түймрээс урьдчилан сэргийлэх,  ил задгай гал гаргах, хог хаягдал шатаахгүй байх талаар ухуулга яриа хийлээ.