Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, ДЗМОУБ Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, ШУА-ийн ООГХ-ийн Сэлэнгэ салбар хамтран гаргасан удирдамжийн дагуу “Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагч, ой санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлийн гишүүд”-д болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр, Бугант, Ерөө, Жавхлант, Дулаанхан, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумдууд дээр 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртлэх хугацаанд сум тус бүр дээр сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сургалтад ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэл бүхий 9 сумдын ойн нөхөрлөлийн гишүүд, иргэд бүхий нийт 423 хүнийг хамруулан сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.

Холбоос

www.se.nema.gov.mn/news/123--.html

www.facebook.com/selengeobg