2016 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа 1-р багийн "Тахилтын даваа" дээр хүчтэй цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын нөхцөл байдалд хүндрэл үүсч, автомашин олноороо саатсан дуудлагаар Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах 19, 40 дүгээр ангийн нийт 22 албан хаагч, 4 автомашинтайгаар гарч ажиллан 1077 иргэн, 348 автомашин цасанд боогдсон байсныг 2016.04.16-ны өдрийн 00:58 цагт гаргаж, замыг цэвэрлэж саадгүй зорчихоор болголоо. Мөн ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Мандал сумын 3 иргэн, 2 автомашин, Баянгол сумын Цагдаагийн газрын 3 албан хаагч, “АЗЗА” ТӨХК-уудын 12 ажилчин, 3 автомашин, “Бороо Гоулд” ХХК-ын 7 ажилчин, 3 автомашин, “Пажеро клуб”-ын 12 хүн, 5 автомашин хамтран ажиллалаа.

Холбоос

www.se.nema.gov.mn/news/125--.html

www.Facebook.com/selengeobg