Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгаас “Аюулт үзэгдэл, ослын тухай ойлголт, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй цэгт шилжин байрших” сэдэвт танхимын сургалт, дадлагыг 2016 оны 04 дүгээр сарын 14 ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр багийн 12 жилийн 5 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагч, багш ажилчидад тус сургуулийн нийгмийн ажилтан Алтангэрэл, “өсвөрийн аврагч” клубын гишүүдийн хамтаар зохион явууллаа.
Танхимын сургалтыг “Объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд анги танхимыг орхин гарч аюулгүй цэгт шилжин байрших, түлэгдэлтийн үеийн анхны тусламж, халдварт хачигнд хазуулахаас урьдчилан сэргийлэх сэдвүүдээр тус сургуулийн 36 багш, ажилчид, сурагчдыг хамруулан зохион явууллаа.

Холбоос

www.se.nema.gov.mn/news/128--.html

www.facebook.com/selengeobg