Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгаас “Аюулт үзэгдэл, ослын тухай ойлголт, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй цэгт шилжин байрших” сэдэвт танхимын сургалт, дадлагыг 2016 оны 04 дүгээр сарын 15 ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр багийн 12 жилийн 5 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагч, багш ажилчдад тус сургуулийн нийгмийн ажилтан Алтангэрэл, “Өсвөрийн аврагч” клубын гишүүдийн хамтаар зохион явууллаа.
Гал унтраах, аврах ангийн 2-р салаа тархалтын сургуулийг явуулж тус сургуулийн ажилтан албан хаагч, багш ажилчидаар гал унтраагуураар асаасан галыг унтраах дадлага сургуулийг хийлгэлээ. 
Сургалтын явцад аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий хэвлэмэл хуудсыг 45 ширхэгийг тараан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

Холбоос

www.se.nema.gov.mn/news/129--.html

www.facebook.com/selengeobg