Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн A/347 дугаар тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газрын албан хаагчдын бие бялдар, мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлж, хамтач үйл ажиллагааг сайжруулах, албаны бэлтгэл бэлэн байдал, цэрэгжилч, жагсаалч байдал, албан хаагчдын сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг хөгжүүлэх, ёс зүй, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зарилгоор "Ажил мэргэжил"-ийн дадлага сургуулийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Дадлага сургуулийг дараах төрлөөр зохион байгууллаа. Үүнд:

1. Гал унтрааж, нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх:

2. Хорт хий утаанаас хамгаалах багтай ажиллах үйл ажиллагаа

3. Нурангинаас аврах үйл ажиллагаа

4. Байлдааны тархалт хийх үйл ажиллагаа гэсэн 4 төрлөөр нийт 32 албан хаагчдын хамруулан уралдаан тэмцээн хэлбэрээр  амжилттай зохион байгуулж, багийн дүнгээр 3 дугаар байранд 20 мин 07 секундын амжилтаар онцгой байдлын дэслэгч Б.Амгаланзаяа захирагчтай 2-р салаа, 2 дугаар байранд 19 мин 01 секундын амжилтаар онцгой байдлын дэслэгч С.Энхбаяр захирагчтай 4 дүгээр салаа, 1 дүгээр байранд 17 мин 2: секундын амжилтаар онцгой байдлын дэслэгч Б.Батсуурь захирагчтай 3-р салааны баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.