Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон. Онцгой байдлын хэлтсийн дарга хошууч Ц.Төрмандах, Түмэн шувуут ХХК-ийн захирал Ж.Болд нарын хамтран баталсан аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10:00-13:00 цагийн хооронд 21 дүгээр хороо Түмэн шувуут ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын гэрт зохион байгуулж явууллаа.