Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон. Онцгой байдлын хэлтсийн дарга хошууч Ц.Төрмандах, Бармон ХХК-ийн захирал Ш.Үнэнбат нарын хамтран баталсан аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж явуулсан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13:00-15:00 цагуудад "Бармон" ХХК-ийн ажилтан, албан хаагчдад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа. Сургалтанд тус байгууллагуудын 33 ажилтан, албан хаагчид хамрагдсан.