2016 оны 4 дугаар сарын 15-ний өдөр дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар хорих 429 дүгээр ангийн ажилтан албан хаагч нарт,  Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, Ойн тухай хууль, МУЗХТХуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон танхимын сургалтыг зохион байгуулсан.

Тус анги нь хотын төвөөс 45 км-ын зайд оршдог бөгөөд болзошгүй байгалийн гамшиг гал түймрийн үед авран хамгаалах үйл ажиллагаа явуулхад хүндрэлтэй, цаг хугацаа маш их алддаг тул алба хаагчдыг нэг бүрчлэн урьдчилан сэргийлэх дадлага, сургуульд хамруулсан.