Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онц байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дах Ерөнхий газар хооронд 2015 онд байгуулсан гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2016 оны хамтын ажиллагааний  төлөвлөгөөг хэлэлцэж батлах ажлын уулзалт энэ сарын 13-14-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд боллоо.

      Уулзалтанд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн Шуурхай Удирдлагын газрын дарга онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ч.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г.Нэргүй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г.Баатар, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын хошууч Б.Ганхүү, ОХУ-ын Онц байдлын яамны  Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхий газрыг төлөөлж  ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын орлогч дарга, иргэний хамгаалалтын газрын дарга дотоод албаны хурандаа Е.Н.Шангин, Буриад улсын ИХ, ОБ, ГТТ албан ёсны байгууллагын захирал Шульгин Игорь Юрьевич болон Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Төмөрбаатар, ЗДТГ-ын гадаад харилцааны албаны мэргэжилтэн Д.Наранцэцэг, Хилийн 0257 дугаар ангийн захирагч хурандаа Б.Батбаяр болон бусад төлөөлөгчид ороцлоо.

       ОБЕГ-ын болон ОХУ-ын БНБуриад улсын Ерөнхий газрын төлөөлөгчдийг  Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар хүлээн авч уулзлаа.

      Төлөөлөгчид 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэн дүгнэж, 2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэж баталлаа.