ОБЕГ-ын даргын 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/726 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын  01- ны өдрийн А/26 дугаар тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нарын нэгдсэн сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ний өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын зааланд батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулж  нийт  48 албан хаагчид оролцсон.