Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын төвийн хөтөлбөр, төлөвлөгөө, хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ЦЕГ-ын харьяа сургалтын төвд сургалт зохион байгууллаа.

Уг сургалтанд “Шуурхай удирдлагын штабын дэргэдэх тусгайлсан чиг үүрэгтэй бүлгүүд”-ийн дарга нар хамрагдсан.

Сургалтаар Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж,Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг богино хугацаанд унтраах арга ажиллагаанд сургаж дадлагажуулахад чиглэгдсэн 7 цагийн хичээл сургалт зохион байгуулсан.