ТӨВ АЙМГИЙН Мөнгөнморьт суманд команд штабын сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 339, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн Гамшгийн аюулын  зарлан мэдээллийн дохио дамжуулах дадлага, сургууль, Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, сумыг нүүлгэн шилжүүлэх, мал амьтны гоц халдвар өвчин гарах үед авах арга хэмжээ, устгал ариутгал халваргүйжүүлэлт хийх дадлага сургуулийг 2016 оны 03 дугаар сарын 23-наас 24-ны өдрүүдэд сумын 300 ард иргэдийг оролцуулан амжилттай зохион байгууллаа.