Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 95 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрөөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албан хаагчид төрийн болон аймаг орон нутаг, салбарын шагналаар шагнагдлаа. Онцгой байдлын албаны Онц гал сөнөөгч тэмдгээр Онцгой байдлын газрын төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн хошууч Ш.Нэргүй, Онцгой байдлын газрын баярын бичгээр ахлах ахлагч Л.Ганбаатар,  жуух бичгээр Аврах гал унтраах 27 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Х.Эрдэнэбаатар, сайшаалын үнэмлэхээр ахлах ахлагч А.Бат-эрдэнэ нар тус тус шагнагдлаа.
Мөн Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар “Эх орны төлөө-1” медалиар Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Нэргүй,  “Дайчин алдар-3” медалиар ахлах ахлагч З.Энхбат, аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга ахлах дэслэгч Л.Ганзориг, аймгийн Засаг даргын Тамгын газрын жуух бичгээр дэслэгч С.Ганболд, баярын бичгээр Аврах гал унтраах 27 дугаар ангийн жолооч ахлах ахлагч Н.Болдбаатар нар шагнагдлаа. Онцгой байдлын газрын  даргын тушаалаар Б\13 тушаалаар дэд ахлагч онцгой байдлын аврагч гал сөнөөгч А.Эрдэнэбаяр, Б.Тэнгис, Д.Очгэрэл, Д.Энхдалай, Г.Банзрагч, Д.Баттогтох нар хугацааны ахлагч цолоор шагнагдлаа.