Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу гал унтраах тархалтын сургуулийг Сүмбэр сумын ЗДТГ-т зохион байгууллаа. Гал унтраах тархалтын сургуулийг зохион байгуулахын өмнө 25 ажилтан, албан хаагчид "Галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон Хээрийн түймэр унтраах арга зүй сэдвээр 2 цагийн танхимын сургалтыг зохион байгуулан гал унтраах болон аврах ажиллагааны дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ. Дадлага сургуульд Гал унтраах аврах ангиас 9 албан хаагч, тухай байгууллагааас 33 иргэн оролцлоо.