Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар, Сүмбэр сумын ЗДТГ, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазрын  ажилтан албан хаагч, нийт 84 хүнд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, Газар, хөдлөлт, галын аюулгүй байдал, Хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлын талаар 6 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.