Зудын бүсэд байгаа хамгийн хүндрэлтэй сумдад тусламж түгээх үйл ажиллагааг 2016.03.14-нөөс 2016.03.17-ны өдрүүдэд Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөрт сумдад явуулсан юм.
Мөн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн салааны захирагч онцгой байдлын ахлах ахлагч Р.Баянмөнх зудын хор хохирол, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, зуданд нэрвэгдэн хорогдсон малын сэг зэмийг хэрхэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх , ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэр гарсан үед хэрхэн ажиллах талаар сургалтыг сумдын төрийн албан хаагч нарт , иргэдэд, ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчидад гэсэн сум бүрт 3 үе шаттай сургалт орсон болно. Мөн хөдөө орон нутагт ахуйн гал түймэр гарч байгаа талаар түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх гарсан нөхцөлд галыг хэрхэн унтраах, хөдөлмөр хамгаалалыг сахиж мөрдөх, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчилах зэргээр ард иргэдэд болзошгүй аюул ослоос амь нас, эд хөрөнгөө хамгаалах, аюул осол гарсан тохиолдолд өөртөө болон нөхөртөө эмнэлэгийн анхны тусламжийг хэрхэн хүргэх талаар мэдээлэл сургалт хийлээ.
Өвөлжилт хүнд байсан сумдын хаваржилт, мал төллөлтийн байдал ихээхэн хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд Чандмань-Өндөр суманд 300 гаруй,Эрдэнэ-булган суманд 200 гаруй малын хорогдол гарсан байгааг албаны хүмүүс бидэнд мэдээлж цаашид малын хорогдол нэмэгдэх төлөвтэй байгаа талаар ярьж байлаа.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран явуулсан сургалт мэдээллийг нийт 568 хүнд хүргэж ажиллав. Сургалт мэдээлэлд суусан ард иргэд цаг үеээ олсон хэрэгтэй мэдээлэл авч сэтгэл өндөр байгаа талаараа санал сэтгэгдэлээ ярьж байлаа.


Мэдээг түгээх: