Монгол улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын газрын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн хүрээг нэмэгдүүлэх, бие бялдарын хөгжлийн түвшинг ахиулах, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эвсэг хамт олон бүрдүүлэх зорилготой Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Марш тактик тусгай бэлтгэл” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг 5км гүйх явцдаа байршил тогтоогч луужин ашиглаж өгөгдсөн тэмдэгт олох, химийн норматив хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өмсөх, аврах ажиллагааны тэлэгч, тасдагч, өргөгч багажтай ажиллах, байлдааны нэг төрлийн схемээр тархалт хийж гүйцэтгэж барианд ирсэн хугацааг тооцож явууллаа.

Тэмцээнд нийт 5 баг оролцсон бөгөөд Эрэн хайх аврах бүлэг бусдыгаа тэргүүлэн амжилттай оролцлоо.