“НИК-ПЕТРОВИС” ХХК-ны Орхон аймаг дахь салбар газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын ажилчид, эрхлэгч, түгээгч, жолооч нарт Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, ажлын байрны галын аюулгүй байдлыг хангах танхимын сургалтыг 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр зохион явууллаа. Сургалтанд нийт 62 хүн хамрагдсан.