Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн ордон, Засгийн газрын байрууд, Төрийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах удирдамжын дагуу дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, улсын хяналтын байцаагч нарт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд  тус хэлтсийн 27 хэлтсийн дарга, улсын хяналтын байцаагч нар хамрагдлаа.