Тус дүүргийн ДЗМОУБ-ын Баянхошуу орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан Загалмайн хороотой хамтран 18 дeгаар хорооны иргэдэд "Өрхийн бэлэн байдал" сэдэвт танхимын сургалтын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус хорооны Иргэний танхимд зохион байгуулсан. Тус сургалтын үеэр иргэдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тухай ойлголт, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэгийг олгосон.. Сургалтанд тус хорооны 43 иргэн хамрагдаж 45 ширхэг гарын авлага, тараах материал, сэрэмжлүүлэг тарааж ажиллалаа.