Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу тус аймаг дахь Уул уурхайн Политехникийн коллежийн багш, ажилчдад “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”ийн хүрээнд “Говийн баавгай” сургалт дадлагыг 2016 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01-ны өдрүүдэд Дэлхий зөн ОУБ-ын Бор-өндөр1 ОНХХ, Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багш нартай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалт, дадлагад 83 багш ажилтан хамрагдлаа.

Тус коллежийн оюутан сурагчдад дээрх сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.