“Шинэ Ангаах Ухаан”-ны Дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ажилтан албан хаагч нарт, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, Ойн тухай хууль, МУЗХТХуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон, сургалт, дадлага зохион байгууллаа. Сургалтанд Дүүргийн “Шинэ Ангаах Ухаан”-ны Дээд сургуулийн 2 дугаар дамжааны 233 оюутан ажилтан албан хаагч хамрагдлаа.