Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон.

Онцгой байдлын хэлтсийн дарга хошууч Ц.Төрмандах, Эрүүл мэндийн нэгдлийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүнжидмаа нарын хамтран баталсан аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж явуулсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн албаны ажилтан, албан хаагчдад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд тус албаны 70 эмч, сувилагч, ажилтан, албан хаагчид хамрагдлаа.