ДЗ Баянхонгор ОНХХ-1 ОУБайгууллагатай хамтран Өсвөрийн аврагч бүлгийн тангараг өргөх ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж тус аймгийн Онцгой байдлын газрын Орлогч, УСТасгийн дарга, онцгой байдлын хошууч Б.Мягмарсүрэн үг хэлж “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүд, зочдод халуун баяр хүргэн, амжилт хүслээ.

Уг ёслолын ажиллагаанд аймгийн төвийн Ерөнхий боловсролын 5, Өлзийт сумын 1, нийт 6 сургууль дээр байгуулагдсан Өсвөрийн аврагч клубын нийт 96 гишүүн хүүхдүүд оролцож Өсвөрийн аврагч-ийн тангараг  өргөн ирээдүйн аврагч, гал сөнөөгчдийн эгнээнд багтлаа.

Өсвөрийн аврагчдын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэн Номундалай, Эрдэм, Соого-Сейко сургуулийн сурагчдаас цэрэг эх орны сэдэвт дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

  • Өсвөрийн аврагч бүлэг цаашид хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар ДЗ Баянхонгор ОНХХ-1, ОБГазарын холбогдох офицер, мэргэжилтнүүд  заавар зөвлөмж өгч чиглүүлэх ба  Боловсрол, соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо.