Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, "Юнител " ХХК-ийн " Дата төв"-ийн гамшгаас хамгаалах орон тооны бус штабын бүрэлдэхүүн  2015 оны 12 дугаар сарын 23-ний өдөр  тус байгууллагын ажилтан алба хаагчдын дунд  “ Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын үйл ажиллагаа" , " Газар хөдлөлт, гал түймэр гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ " сэдэвт сургалт, “Гал түймрийн аюулын үед байрнаас ажилтан албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглан гал түймрийг унтраах”  сэдвээр Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангитай хамтран тактикийн сургуулийг зохион байгуулж  нийт 70 хүнийг хамруулсан байна.