"Шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Төвд үйл ажиллагаа явуулж байгаа 12 аж ахуй нэгж байгууллагат Цагдаа, Мэргэжлийн хяналттай хамтран үзлэг шалгалт хийж заавар, зөвлөмж өгч, 30 ширхэг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,  САЛЮТТАЙ ХАРЬЦАХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР тарааж ажиллалаа.

            САЛЮТТАЙ ХАРЬЦАХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

 

Салюттай харьцахдаа түүнийг хэрэглэх энэхүү зааварт тусгагдсан зүйлийг мөрдөж, дээд зэргийн нямбай ажиллавал зохино.

 

1.Салютыг хадгалах

 

Салют нь тэсрэх бодис тул дээд зэргийн анхаарал, болгоомжтой ажиллагаа шаардана. Шидэх, цохих, доргиох, кран, дэгээгээр зөөвөрлөх зэргээр элдэв гэмтэл оруулах болон ил галын ойролцоо баглааг задлахыг хориглоно. Салютыг чийгтэй газар, галын аюултай орчинд мөн халуун орчинд хадгалахыг хориглоно.

 

2.Салютыг ажлын байранд бэлтгэх

 

Салютыг тэсэлгээнд бэлдхийн өмнө тусгайлан заасан газар, орчноо зөв сонгож галын аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй.

 Салюттай харьцаж байгаа үед биедээ галт зэвсэг, шүдэнз, тамхины асаагуур зэрэг хэрэгсэл авч явахыг хориглоно. Асаах хэрэгслийг зөвхөн томилогдсон хүн эзэмшвэл зохино.

Төмөр утас, скоч, хайч, хутга зэрэг зайлшгүй шаардалагтай авч явах зүйлсийн жагсаалт гаргаж үйл ажиллагаандаа мөрдөнө.

Салютыг тэсэлгээнд бэлтгэхийн өмнө хуурай чийгтэй эсхийг шалгана. Салют огт нороогүй хуурай байх ёстой. Хэрэв чийгтэй, нойтон байвал ашиглаж болохгүй.

Гадна хайрцаг сав баглаа боодол дээр ямар нэгэн нүх  цоорхой байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.

 Хэрэв ямар нэгэн хар нунтаг буюу дарь асгарсан байвал тэр Салютыг огт ашиглаж болохгүй.

3.Салютыг буудах буюу тэсэлгээ хийх

 

Салют буудах ажлын байранд гадны хүн явах, сэлгүүцэхийг хатуу хориглоно. Агаарын салютыг асаахдаа тусгайлан бэлтгэсэн гал өгөх үзүүрт жижиг гал буюу тамхины цог, чүдэнз хүжийн цог зэргийг хүргэж асаана.

 Салютыг тэслэх хугацааг нарын тооцож аюулгүй зайд холдож байх үүрэгтэй.

Буудлага дууссаны дараа аюултай бүсэд гадны хүн орохыг хатуу хориглоно. Салютыг тэсэлгээний дараа тэсэлгээний хогыг сайтар цэвэрлэж, цаасан хоолойн үлдэгдэлийг ачиж тээвэрлэж хаяна.

Салютын үлдэгдэл хэлтэрхийг хүмүүс сонирхож дурсгалын зүйл мэтээр авч явах тохиолдол гарч болох бөгөөд энэ нь ноцтой хор хохирол учруулж болзошгүй тул үлдэгдэл хэлтэрхийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. 

 

4. Салютыг тээвэрлэх

 

Салютыг тээвэрлэхдээ заавал стандартын шаардлага хангасан хайрцагт хийж тээвэрлэнэ. Салютыг ачих, буулгах, зөөхдөө шидэх, чулуудах, цохих, дэгээгээр татах зэргийг хатуу хориглох ба гэмтэлд орохоос урьдчилан сэргийлж болгоомжтой харьцана.

 

Тээврийн хэрэгсэлд салютыг ачихдаа тээвэрлэх явцад хөдөлгөөнгүй, унаж ойчихгүй байхаар хайрцгаар нь жигд ялган ачна. Задгай тээвэрлэхийг хатуу хориглоно.

Салютыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед тээвэрлэх болон ашиглахыг хатуу хориглоно.

 

ТА БҮХЭНД ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР