Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Өсвөрийн аврагч бүлгийн 25 сурагчидад “Гамшгийн үед амьдрах чадвар сургалт”-ыг 2015 оны 12 дугаар сарын 14 ны өдөр онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Өсвөрийн аврагч бүлгийн хүүхдүүд 8 дугаар ангийн 5 бүлгийн 25 сурагч Онцгой байдлын үйл ажиллагаа, Өдөр тутмын дасгал сургууль, гал унтраах машин техник, багаж зэвсэглэмжтэй танилцсан. Мөн Онцгой байдлын  сургалтын танхимд амьдрах чадвар сургалтын Онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн, Онцгой байдлын дэслэгч Г.Ганбаатар нар зохион байгуулсан. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хувьд 2568 суралцагчдтай  2 ээлжээр хичээллэдэг өглөөний ээлж 07:30-08:30 цагаас ирдэг орой ээлж 18:45-19:30 цагт тардаг. Өвлийн улиралд хананхуй үед тардаг сурагчидын 70% нь гэр хороололд амьдардаг 500 метрээс 2 км замыг туулж гэртээ харьдаг тул халтиргаа гулгаатай гудамж талбайгаар явдаг тул 2014-2015 оны хичээлийн жилд 5 сурагч зам тээврийн осолд орж хүнд болон хөнгөн гэмтсэн харамсалтай судалгаа гарсан. Иймд “Өсвөрийн аврагч бүлэг ” –ийн хүүхдүүдийг амьдрах чадварт сургаж дадлагжуулан бүлгийн хүүхэд багачууд сурсан мэдсэн зүйлээрээ 5 бүлэг болон сургуулийн сурагчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшлийг амьдрал ахуй, сургуулийн орчинд хэвшүүлж сурагч бүрийн цүнхэнд гэрэл ойдог наалтыг нааж зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сурагч хүүхдүүд талархалаа илэрхийлэн Онцгой байдын ах, эгч нартаа өөрсдийн бүтээлээрээ бэлэг барьлаа.

Мэдээг түгээх: