Аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Сум дундын 4-р шүүх, Прокурорын газар, Тахарын хэсэгтэй хамтран 06 сарын 05-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулын үед авах арга хэмжээ” сэдвээр  Шүүхийн байранд дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа. Дадлага сургуулийн үеэр 3 цагийн байдал дээр ажиллаж, зориудаар гал үүсгэн гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж, гал унтраагуулыг хэрхэн ашиглах дадлага сургуулийг хийхийн зэрэгцээ обьектод ажилладаг албан тушаалтан, ажиллагсадын хувийн бэлтгэлийг шалгалаа. Нийт 2 удаа, 4 цаг, 52 хүнийг сургалтанд хамрууллаа.