Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарын байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангах зорилгоор Онцгой байдлын Ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг 2015 оны 11 сарын 10 ны өдрөөс 11 сарын 11 ны өдрүүдэд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулах, Штабын дадлага сургууль, Хээрийн штабын байр дэлгэх, хээрийн дадлага сургууль, Дүн гаргах гэсэн 4 үе шаттайгаар Сэлэнгэ аймагт зохион явууллаа.

 

I үе: Гамшгийн аюулын тухай Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах

            Онцгой байдлын Ерөнхий газрын сургууль зохион явуулах ажлын хэсэг бэлтгэл ажилтай танилцан 2015 оны 11 сарын 10 ны өдрийн 07:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүргэснээр эхлэв.

            Зарлан мэдээллийг Аймгийн төвд суурин 3, Тусгай тоноглогдсон автомашинаар 15 цэгт хөдөлгөөнт хэлбэрээр тус тус дамжуулсан.

            Аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн партизаны талбайд цугларсан.

            Зарлан мэдээллийн дохиогоор Аймгийн Онцгой комиссын 31, Гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 27 мэргэжлийн ангийн 526 удирдах бүрэлдэхүүн болон иргэд, тусгай зориулалтын 18 автомашин техниктэйгээр бэлэн цугларлаа. Мөн 8 багийн 1071 иргэнийг баг тус бүр дээр байгуулсан аюулгүй цэгт байршууллаа.

            Зарлан мэдээллийн дохиогоор 17 сумдын штаб, Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 581 удирдах бүрэлдэхүүн болон иргэд цугларсан байна.

            Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 2178 удирдах бүрэлдэхүүн болон иргэд заасан цэгүүдэд шилжин байрлалаа.

Сургуулийн удирдагч болон дундын хянагч нар Аймгийн онцгой комисс, орон нутгийн албад, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүнд аранзны үзлэг явуулж, нийт бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж, Гамшгийн нөхцөл байдалд ажиллах тусгай зориулалтын машин техникүүдтэй танилцсанаар I үе дуусав.

II үе: Штабын дадлага,сургууль

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуулийн II дугаар шат астраномын 2015 оны 11.10 –ны өдрийн 09:00 цагт Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын их танхимд эхэлсэн.

Штабын дадлага сургуулийг нээж Аймгийн Засаг дарга С. Бүрэнбат  Сургуулийн удирдагч хурандаа Б. Ууганбаяр нар үг хэлж амжилт хүсэв.

09:30 цагт Сургуулийн удирдагч хурандаа Б. Ууганбаяр Цагийн байдал №1-ийг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат-д гардуулав.

Цагийн байдал №1 /газар хөдлөлт/- ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай А/442 дугаар захирамж,”Шаардлагатай шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” тухай А/443,”Ажлын хэсэг томилох тухай” А/444 дугаар захирамжууд тус тус гарч Онцгой комисс, орон нутгийн албад, мэргэжлийн ангиуд, сумдын удирдлага, тус тусын чиглэлийн дагуу нөхцөл байдалд үнэлгээ өгч 4 цаг, 8 цаг, 24 цаг, 48 цагийн дараах байдлаар авч хэрэгжүүлэх болон хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сургуулийн удирдагчид илтгэл тавьлаа.

Цагийн байдал №2 /үер/- ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай А/445 дугаар захирамж,”Үерийн аюулаас хамгаалах хор уршгийн арилгах, шуурхай арга хэмжээ авч” тухай А/448 дугаар захирамжууд тус тус гарч Онцгой комисс, орон нутгийн албад, мэргэжлийн ангиуд, сумдын удирдлага, тус тусын чиглэлийн дагуу нөхцөл байдалд үнэлгээ өгч авч хэрэгжүүлэх болон хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сургуулийн удирдагчид илтгэл тавьлаа.

Цагийн байдал №3 /Малын гоц халдварт өвчин/- ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Хорио цээрийн дэглэм тогтоох” тухай А/446 дугаар захирамж,”Хорио цээрийн дэглэмийн хүрээнд авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний тухай” А/449 дугаар захирамжууд тус тус гарч Онцгой комисс, орон нутгийн албад, мэргэжлийн ангиуд, сумдын удирдлага, тус тусын чиглэлийн дагуу нөхцөл байдалд үнэлгээ өгч авч хэрэгжүүлэх болон хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сургуулийн удирдагчид илтгэл тавьлаа.

Цагийн байдал №4 /Аймгийн Онцгой комиссын даргын хөдөлгөөнт удирдлагын байр, гамшгаас хамгаалах албад, сумдын Засаг дарга нарын гамшгаас хамгаалах штабын байрыг хээрийн нөхцөлд дэлгэж тоноглох/- ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас зүүн зүгт 20 км зайд “Оргидог булаг” нэртэй газарт Онцгой комиссын даргын хээрийн хөдөлгөөнт удирдлагын байр, Онцгой байдлын газрын даргын хээрийн хөдөлгөөнт удирдлагын байр, Сумдын Засаг дарга, албадын дарга нарын гамшгаас хамгаалах хээрийн штабын байрыг тус тус байгуулан Түлш эрчим хүчний алба цахилгаан, гэрэлтүүлэгээр, Мэдээлэл харилцаа холбооны алба тусгай тоноглогдсон автомашинаар интернетийн сүлжээгээр тус тус ханган Цагийн байдал 2,3,5 –ыг хээрийн удирдлагын байранд зохион байгуулж илтгэлүүдийг сонсов.

Цагийн байдал №5 /Ой хээрийн түймэр/- ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай А/447 дугаар захирамж,”Түймрийн аюулаас хамгаалах хор уршгийг арилгах шуурхай арга хэжмээ авах тухай” А/450 дугаар захирамжууд тус тус гарч Онцгой комисс, орон нутгийн албад, мэргэжлийн ангиуд, сумдын удирдлага, тус тусын чиглэлийн дагуу нөхцөл байдалд үнэлгээ өгч авч хэрэгжүүлэх болон хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сургуулийн удирдагчид илтгэл тавьлаа.

III үе:Хээрийн дадлага сургууль

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуулийн 3 дугаар шатанд Сүхбаатар сумын 2 элс гэдэг нэртэй газарт хээрийн дадлага сургуулийг зохион явууллаа.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу удирдах бүрэлдэхүүнийг 9 хүний бүрэлдэхүүнтэй 8 багт хуваан багууд сугалааны дагуу гараанаас аранзны үзлэг хийсний дараа 10 минутын зайтай гарч тусгайлан бэлтгэсэн /саадтай зурвас, химийн норматив, анхны тусламж, байр зүй, түймэр унтраах/ 5 цэгт даалгавар биелүүлэн нийт 3,5 км зай туулан барианд орсоноор байр эзлүүлэн орж ирсэн багууд богино хугацаанд өөрсдийн үүргэвчинд байгаа хүнсээрээ хоол хийснээр дуусгахаар зохион явууллаа.

IY үе: Дүн гаргах

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуулийн дүнг гаргах ажиллагааг Сүхбаатар сумын Сэлэнгийн Долгио чуулгын байранд 2015 оны 11 сарын 11 ны 17 цагт зохион явууллаа.

Дүнгийн хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, АЗДТГ-ын дарга, болон сургууль зохион явуулсан ажлын хэсэг, сургуульд оролцсон нийт бүрэлдэхүүн оролцлоо.

Сургуулийн удирдагч хурандаа Б. Ууганбаяр сургуулийн явцын талаар танилцуулан Сэлэнгэ аймагт явагдсан Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг 92 хувь буюу “А” үнэлгээтэй дүгнэв.

Сургуульд амжилттай оролцсон бүрэлдэхүүн, албан тушаалтан, иргэдийг шагнаж урамшуулах, Хээрийн дадлагын тэмцээнд 1-3 байр эзэлсэн багуудад шагнал гардуулах, өсвөрийн аврагч клубын гишүүдэд шагнал гардуулах зэрэг ажиллагаанууд явагдсанаар дүнгийн хурал дуусаж Сэлэнгэ аймагт явагдсан гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургууль амжилттай явагдаж дууслаа.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР