Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй 2015 онд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чадвахийг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын талаар” хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газрын албан хаагчдад “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хууль, эрх зүйн мэдлэг олгох” сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 23 ны өдрийн 09:00 – 17:00 цагт Онцгой байдлын газрын Соёмбо танхимд зохион явууллаа.

            Сургалтаар газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт, Монгол улсын үндсэн хууль, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үзлэг явуулах журам зэрэг 11 сэдэв бүхий 5 цаг 30 минутын сургалтыг явуулж 89 албан хаагч хамрагдлаа.

            Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд сургалт явуулах тухай Онцгой байдлын газрын даргын тушаал гаргуулж мөн тушаалын хавсралтаар сургалтын хөтөлбөр, зардлын тооцоог гаргуулан оролцох бүрэлдэхүүний нэрсийг томилгоожуулан бэлтгэл ажлыг хангасан.

            Сургалтын үйл ажиллагааг нээж Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г. Баатар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Н. Баянжаргал нар сургалтын зорилго, хүрэх үр днгийн талаар болон сургалтын хөтөлбөрийг танилцуулсанаар сургалтын үйл ажиллагаа эхлэв.

             ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Сэлэнгэ салбарын инженер Д.Нармандах “газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт” сэдвээр сургалт оров.

            Онцгой байдлын газрын орлогч, Гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын хүшууч Д. Дандар Түвшин тогтоох үзлэг явуулах журамыг танилцуулав.

            Төрийн албаны тухай болон хөдөлмөрийн хуулийн тухай ойлголт өгөх сургалтыг а/д Д. Түвшинтөгс явуулав.

            Онцгой байдлын албаны томьёолсон тэмдэгийн тухай ойлголт өгөх сургалтыг х/ч Д. Түвшинбаатар явуулав.

            Эмнэлэгийн анхны тусламж, амилуулах суурь тусламжийн хичээлийг д/ч Г.Бадамгарав заав.

            Баримт бичгийн стандартын тухай хичээлийг д/а Б.Ганчимэг явуулсан зэргээр сургалтуудыг цаг сэдвийн төлөвлөгөөний дагуу бүрэн явуулж сургалтын үр дүн, явцын талаар Онцгой байдлын газрын орлогч, Гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын хошууч Д.Дандар дүгнэж үг хэлсэнээр сургалтын үйл ажиллагааг 17 цаг 30 минутад дуусгав.