Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй 2015 онд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чадвахийг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын талаар” хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч” тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 22 ны өдөр Сүхбаатар сумын баяр наадмын хурдан морины талбайд зохион явууллаа.

            Тэмцээнийг зохион явуулах бэлтгэл ажлын хүрээнд тэмцээн явуулах тухай Онцгой байдлын газрын даргын тушаалыг гаргуулан тэмцээний удирдамжийг сургуулиудад хүргүүлэн тэмцээн явуулах талбайг төхөөрөмжлөн, шүүгчдийг томилгоожуулан шагналын цом медаль өргөмжлөлийг бэлэн болгосон.

Өсвөрийн аврагч тэмцээнд оролцох сургуулиудын багийн техникийн зөвлөгөөний 2015.11.21 ны өдөр онцгой байдлын газрын соёмбо танхимд зохион байгуулж тэмцээнд 6 сургуулийн өсвөрийн аврагч клубын тамирчид оролцох мэдүүлгээ өгч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн.

Тэмцээнд оролцох баг тамирчдыг бүртгэн багийн ахлагч нарын дунд гарааны сугалааг явуулав.

Тэмцээнд оролцох баг тамирчид жагсаж Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын хошууч Д. Дандар  Онцгой байдлын газрын даргад илтгэл өгч Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г.Баатар тэмцээний үйл ажиллагааг нээж оролцогч хүүхдүүдэд амжилт хүсэв. 

Тэмцээнийг сугалааны дагуу багуудын нэр регистрийг тулган багуудын хооронд 5 минутын хугацаатайгаар гаргаж зохион явуулав.

Тэмцээний дүнг багуудын ахлагч болон багш нар, шүүгчдийг байлцуулан цэг бүр дээр гаргасан алдааг торгуулийн хугацаанд шилжүүлэн нэгдсэн хугацааг гарган хамгийн бага хугацаагаар байр эзлүүлэв. 

            Нэгдсэн дн гархад 17,15,76 хугацааны амжилтаар 12 жилийн 4-р сургуулийн “Цагаан шонхор” баг 1-р байр, 18,08,95 хугацааны амжилтаар 12 жилийн 5-р сургуулийн “Сүлд” баг 2-р байр,19,35,65 хугацааны амжилтаар 12 жилийн 6-р сургуулийн “Шонхорууд” баг 3-р байр эзэлсэн амжилтуудыг тус тус гаргав.

        Тэмцээний дүнг гаргаж шагналыг Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г.Баатар, ДЗМОУБ-ийн Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч А. Хоролсүрэн нар гадуулав.

Тэргүүн байр эзэлсэн 12 жилийн 4-р сургуулийн “Цагаан шонхор” багийн тамирчдад “шилжин явах цом” багийн гишүүн бүрт алтан медаль, өргөмжлөл,сургамжит өгүүллэг, мөн сургуульд нь 6 ш гал унтраагуулаар тус тус шагнаж урамшуулав

Дэд байр эзэлсэн 12 жилийн 5-р сургуулийн “Сүлд” багийн гишүүн бүрт мөнгөн медаль, өргөмжлөл,сургамжит өгүүллэг, мөн сургуульд нь 5 ш гал унтраагуулаар тус тус шагнаж урамшуулав.

Гутгаар байр эзэлсэн 12 жилийн 6-р сургуулийн “Шонхорууд” багийн  гишүүн бүрт хүрэл медаль, өргөмжлөл,сургамжит өгүүллэг, мөн сургуульд нь 3 ш гал унтраагуулаар тус тус шагнаж урамшуулав.   

Тэмцээнд оролцсон бусад багуудад тус бүр дурсамж, гал унтраагуулаар шагнаж урамшуулан Өсвөрийн аврагч тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв.