Дэлхийн Зөн Ховд ОНХХ-ийн газартай хамтран Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах "Өрхийн бэлэн байдал" сэдэвт 3 дахь шатны сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуучлалын газрын 40 ажилтнуудад сургагч багш нарын хамтаар зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод "Аврагч мазаалайн зөвлөмж" өрхийн гарын авлага ном 40, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 80 ширхэгийг тараалаа.