Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтын хөтөлбөрийн дагуу "Өрхийн бэлэн байдал" сэдэвт сургалтыг 2015 оны 08 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Манхан сумын Ботгон, Зэрэг сумын Гүвээ, Мянгад сумын Гахад, Дөргөн сумын Агванш багуудад зохион байгуулж нийт 240 иргэнийг хамрууллаа. Сум тус бүрээс 60 иргэнийг хамруулсан бөгөөд сургалтанд хамрагдсан иргэд дундаас 5 хүнийг "Өрхийн бэлэн байдал" сургалтыг сургагч багшаар сонгон чадавхижуулсан. Дээрхи 4 сумын хэмжээнд нийт 20 багш бэлтгэгдлээ. Эдгээр багш нар нь тухайн сумынхаа гамшгаас хамгаалах албадтай хамтран нэг суманд 80 иргэнд дээрхи сургалтыг мөн зохион байгуулан 4 сумын хэмжээнд 320 иргэн сургалтанд хамрагдаж өөрийн гэсэн мэдлэгтэй боллоо.