Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дэлхийн Зөн Ховд ОНХХ-ийн газартай хамтран "ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ" сургалтыг 3 өдрийн турш сургагч багш нарын хамтаар зохион байгууллаа. Сургалтанд Жаргалант сумын Наран, Рашаант, Буянт, Бугат, Тахилт, Баатархайрхан багийн нийт 90 иргэд, хүүхдүүд хамрагдлаа.