Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/272 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу бие бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа. Онцгой байдлын газрын албан хаагчдын нийтээр суралцах, мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын явцад үнэлгээ өгөх зорилгоор түвшин тогтоох шалгалтыг 2015 оны 06 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулав. Нийт 66 албан хаагч шалгалтанд хамрагдаж тусгай ажилтай 3, ээлжийн амралттай 3, чөлөөтэй 1, өвчтэй 1 албан хаагчид шалгалтанд хамрагдаагүй. Шалгалтанд А үнэлгээтэй 6, В үнэлгээтэй 23, С үнэлгээтэй 23, D үнэлгээтэй 14 албан хаагч шалгагдаж, Онцгой байдлын газар 84.1%-ийн амжилттай шалгагдлаа.