Архангай аймгийн Онцгой байдлын газраас 04 дүгээр улирлын тактикийн сургуулийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт явуулж, “Газар хөдлөлт, гал түймрийн үед эрүүл мэндийн алба, хэв журам сахиулах алба, Онцгой байдлын газрын харилцан ажиллагаа” сэдвээр зохион байгууллаа.

         Тус сургуулиар нэгдсэн эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, хичээл сургалт зохион байгуулж, болзошгүй гамшгийн үед хээрийн эмнэлэг дэлгэх, нэрвэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, ОБГ-ын ЭХАС, ГУ-х аврах анги хүмүүсийг аврах, гарсан галыг унтраах, Цагдаагийн газар гамшгийн голомтыг хамгаалалтанд авах, хэрэг бүртгэл явуулах дадлага хийлээ.

          Тус сургуулийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Онцгой комиссын дарга Д.Бат-Эрдэнэ өөрийн биеэр ирж танилцан албадын харилцан уялдаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өглөө. Тактикийн сургуульд эрүүл мэндийн алба, хэв журам сахиулах алба, Онцгой байдлын газраас нийт 266 ажилтан албан хаагч, 10 автомашин техник хамрагдлаа.