Каритас Монгол Олон Улсын байгууллагаас тус аймгийн Онцгой байдлын газартай гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд гамшгийн 16 нэр төрлийн 8800 ширхэг гарын авлага тараах материал, зурагт хуудсыг хүлээлгэн өглөө.