Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхыг сайжруулах нь” төслийн 2015 оны үйл ажиллагааны     төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах тухай хууль, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр МОН13/301 төслийн үндсэн зорилго, зорилттой уялдуулан “Хөдөө орон нутагт гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас хамгаалах сайн дурын иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” зорилгоор Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, МОН13/301 төсөлтэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын  1-нээс 6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан, Биндэр суманд “Сайн дурын иргэд”-ийг чадваржуулах сургалтыг сумдын гамшгаас хамгаалах иргэдэд, “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой үнэлэх, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх” сургалыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан  амжилттай зохион байгууллаа.      
            “Сайн дурын иргэд”-ийг чадваржуулах сургалтыг “Гамшгийн эрсдлийг бууруулахын  ач холбогдол”, “Гамшгийн эрсдлийг бууруулах уламжлалт арга ухаан”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг иргэдэд сурталчлах, “Гамшгийн тухай хууль”, “Ой хээр болон обьектын түймрийн шалтгаан нөхцөл, тэмцэх арга хэмжээ”  сэдвээр ОБЕГ-ын Гал Түймэртэй Тэмцэх Газрын ахлах мэргэжилтэн онцгой байдлын хошууч н.Галбадрах, тус газрын Аврах, Гал Унтраах 32 дугаар ангийн захирагч онцгой байдлын ахмад Б.Бүүвэйбаатар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ө.Ганзориг нар сургалт явуулж, иргэдийн асуултанд хариулж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа
             “Эмнэлгийн анхны тусламж”, “Зүрх уушгины сэхээн амьдруулалт-CPR”,  “Цус алдалт, ясны хугарал, хөлдөлт, түлэгдэлт, хахах” үед  үзүүлэх анхны тусламж сэдвээр  сургалтыг онол, дадлага хослуулан   явууллаа.   
             Мөн түгээмэл хэрэглэгддэг “Нунтган гал унтраагуур” болон сум орон нутагт хэрэглэгдэж байгаа “Зөөврийн гал унтраагуур”-аар гал унтраах, “Утаанд хордсон, бэртэж гэмтсэн хүнд” эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, аврах дадлага сургуулийг иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгууллаа.

                                                                                                                                         Нийтэлсэн:Онцгой байдлын дэслэгч Н.Дарьсүрэн